Нүүр хуудасНийтлэлБ.Дугархүү: D витамин дархлааг бэхжүүлдэг

Б.Дугархүү: D витамин дархлааг бэхжүүлдэг

D Витамины талаар Б.Дугархүү эмчтэй ярилцлаа.

-Сайн байна уу? танд энэ өдрийн мэнд хүргэе

-Бүгдэд нь өдрийн мэнд

D витамин гэж юу вэ? Та үүнийг энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Витамин D нь хүний биед хоол тэжээлийн хамт, нарны энерги болон хэт ягаан туяаны тусламжтайгаар гэрлийн нөлөөгөөр үүсч бий болдог. Ихэвчлэн өндөр настан, цагаан хоолтон, хууч өвчтэй хүмүүс витамин D ийн дутагдалд орох нь элбэг. Манай Монголчууд ихэвчлэн өвлийн цагт D витамины дутагдалд их ордог.

 –D Витамин бидний бие организмд ямар ач тус үзүүлдэг вэ?

        -D витамин нь кальцийн шимэгдэлт болон яс булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй. Мөн зүрхний өвчин хорт хавдар, хууч өвчин сэдрэх зэрэг эрсдлийг бууруулдаг ач тустай.

-Хүнсний ямар бүтээгдэхүүнүүд D Витаминыг нөхдөг вэ?

     -D витамин нь кальцийн шимэгдэлт болон яс булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй. Мөн зүрхний өвчин хорт хавдар, хууч өвчин сэдрэх зэрэг эрсдлийг бууруулдаг юм.

Тийм ч учраас шаардлагатай тохиолдолд нэмэлт D витамин хэрэглэж нөхөж байх нь зүйтэй. Цар тахлын үед хүн бүр амин дэмлэг хүнс хэрэглэж, агаар салхинд гарч хоол хүнс нарнаас D витаминаа тогтмол авч эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

 –Хэрэгтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН