Нүүр хуудасМэдээDomino’s Pizza Inc. пицца Италийн зах зээлээс гарахаар болжээ

Domino’s Pizza Inc. пицца Италийн зах зээлээс гарахаар болжээ

Америкийн пицца рестораны сүлжээ Domino’s Pizza Inc. уг хоолны эх орон болох Италийн ард иргэдийн таашаалыг татаж чадаагүй тул хаагдахаар болжээ.

Тус компани долоон жилийн өмнө Италийн зах зээлд хөл тавьснаасаа хойш 29 салбар байгуулсан юм байна.

Анхны төлөвлөгөө нь Итали дахь салбарынхаа тоог 880 хүргэх байжээ.

Гэвч орон нутгийн пиццаны салбарынхантай хангалттай өрсөлдөж чадаагүй байна. Ханборгоцой зэрэг америк маягийн онцлог хачир нь ч италичуудын анхаарлыг татаж чадсангүй.

Domino’s компани 2015 онд ePizza SpA компанитай франчайзинг гэрээ байгуулах замаар Италийн зах зээлд анх нэвтэрч байсан юм. Улмаар анхны төлөвлөгөө нь хэрэгжихэд хэцүүг ойлгосон компани 2020 оноос хүрээгээ хумьж эхэлжээ. Цар тахлын үед хүргэлтийн үйлчилгээгээрээ дахин сэргэхийг оролдсон ч үр дүнд хүрээгүй тул үйл ажиллагаагаа зогсоох шийдвэрт хүрсэн байна.

Эх сурвалж: Bloomberg

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН