Тавдугаар сарын 24нд Төв цэнгэлдэхэд болох Касета тоглолтын зочин артистууд нийтэд ил боллоо. Дотоодын зочин артистуудын тухайд:
-FLA, Ginjin, MRS M, VANDEBO, BUNDIIN TAMGA, GALA, BABYNNA, MVCHI, ROOCKIE, DAVAIDASH, 290, YOUNGSUB, FRUITYBAACHKA, BEKTOR PETROVIC, MAARAA, MONDA, KEY K, UGE, SAI, MINAYU, GILBEE зэрэг дуучид, репперүүд оролцоно. Мөн DJ нарын төлөөллөөс DJ GEZEG, DJ BAYRAA, DJ MOOSE нар өвөрмөц мэдрэмжээ сонсгож, SUN DANCE, AIM4R PRODUCTION, TWERK MONGOLIA нар оролцохоор болжээ.

Харин гадаадын артистуудаас Adam, Буриадын дуучин Saryuna, Dze, Өвөр Монголын уран бүтээлчид болон Sumenhuar, Axeman нар оролцох юм. Adam-ын хувьд “ZHUREK” дуугаараа Youtube платформ дээр давхардсан тоогоор 300 гаруй сая хандалт аваад байгаа юм.
Gangbay-ийн хувьд Ганган цагаан, Mamacita, Далдад дуунуудаар хэдийн залуусын сэтгэлд хоногшсон. Сарын өмнө гарсан Харанга дуу нь ч нэг сарын хугацаанд 4 сая үзэлттэй болж чадсан нь сонсогчдын хэдийн хайртай уран бүтээлчид болсныг харуулж байна