Нүүр хуудасМэдээ“K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын нэгдсэн, цахим...

“K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын нэгдсэн, цахим удирдлагын тогтолцоог бий болгох” хамтын төслөө хэрэгжүүлж эхэллээ

Монгол Улсын Зам, тээврийн яам болон Бүгд Найрамдах Солонгос улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагын  (ODA) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “K-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын цахим, нэгдсэн удирдлагыг бий болгох төслийн нээлт өнөөдөр /2024.09.02/ боллоо.

Уг төслийг БНСУ –ын Олон улсын хөгжлийн тусламжийн байгууллагаас (ODA) үзүүлж буй тусламжийн хүрээнд тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны (ГДБТЯ) дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зам, тээврийн яамтай гэрээ байгуулан урьдчилан тооцоолсон төсвийн дагуу 2024-2028 он буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

Төслийг БНСУ-аас Барилгын технологийн судалгааны хүрээлэн буюу KICT, Монгол улсаас хүлээн авагч байгууллагаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ хамтран хэрэгжүүлэх юм.

Төслийн хүрээнд

  • Замын удирдлагын тогтолцооны үндэс суурийг бүрдүүлэх мастер төлөвлөгөө
  • API-д суурилсан авто замын хучилтын менежментийн тогтолцоог бүрдүүлэх систем, хучилтын нөхцөл байдлыг үнэлэх авто машин
  • Авто замын сүлжээний чанарын хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх явуулын лаборатори
  • Монголын авто замын удирдлагаболон хучилтын чанарын хяналтыг хэрэгжүүлэх инженер техникийн ажилчдыг чадавхжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Уг төслийн зорилго нь К-Смарт авто замын менежментийн системд суурилсан улсын чанартай авто замын нэгдсэн, цахим удирдлагын тогтолцоог бий болгож авто замын удирдлагын тогтолцоог үр дүнтэй тогтвортой ажиллуулахад төслийн зорилго чиглэгдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН