Шинэ жилийн баяраар Luxurios нэртэй шампанскыг хуурамчаар үйлдвэрлэсэн шүүмжлэл гарсан. Тэгвэл хуурамч гэх шампанскны асуудлаар ШӨХТГ компанийн удирдлагуудтай уулзаж тайлбар авсан байна.
Компанийн зүгээс тээвэрлэлт саатсантай холбоотойгоор шилний нийлүүлэлт тасарч, хуучин шилээ ашигласан ба шампанскны хувьд хуурамч бус бусадтайгаа ижил гэдгийг мэдэгджээ.
Тиймээс Советское, Luxurios шампаскыг хуурамч эсэхийг шалгуулахаар Мэргэжлийн хяналтын лабораторид хандаад байгаа аж.