Монгол Улсын шигшээ баг “FIBA Asia Cup 2025” тэмцээний урьдчилсан шатанд анх удаа өрсөлдөхөд бэлэн боллоо. Хэсгийн эхний тоглолтоо 02 сарын 22-нд БНХАУ-ын Шиан хотод хийх бол хэсгийн хоёр дахь тоглолтоо 02 сарын 25-нд Гуамын шигшээ багийг эх орондоо хүлээн авч тоглох юм.