СХЗГ-ын төлөвлөгөөт сургалт MNS ISO 9001:2016 – Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага сэдэвт сургалт явагдаж байна.
Уг сургалтаар ISO 9000 бүлэг стандартын талаар ерөнхий мэдлэг мэдээлэлтэй болох, Чанарын менежментийн тогтолцоо (ЧМТ)-ны шаардлага, норматив баримт бичиг, хууль эрх зүйн орчныг ойлгох, ЧМТ-г аливаа байгууллагад хэрэгжүүлэх, нэвтрүүлэх болон энэхүү үйл ажиллагаатай холбоотой аудитын үйл явцын талаар мэдлэгтэй болоход туслах зорилгтой юм.
Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэх байгууллагын удирдлага, менежерүүд, чанарын багийн гишүүд 2024 оны 10–р сарын 22-23-ны өдрүүд орж байна. Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг танхимаар болон зайнаас хосолсон хэлбэрээр сургалтын мэдээлэл өгч байна.
Энэхүү стандартыг Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор батлаж, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.