Энэхүү аяны зорилго нь бага насны хүүхдийг аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилготой.
Тухайлбал, сургууль орчмын бүс, орон сууцны хороолол дундах зам, гэр хорооллын гудамжинд хурдаа 20 км/ц-т тохируулж, гарцан дээр 20 секунд хүлээж, хүүхэд багачуудыг гарцаар гаргахдаа хөтлөөд гаргадаг байх, хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байж, замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцохыг уриалж байна.
Уг аяны хүрээнд Respect ticket-ийн борлуулалтын тодорхой хувийг нийслэлд осол аваар хамгийн их гарч буй 20 эмзэг цэг болох уулзваруудад гарцны тэмдэг тэмдэглэгээ хийх, анхааруулах самбар байршуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж, хүүхдийг осолд өртсөний дараа бус урьдчилан сэргийлж, зам тээврийн ослоос хамгаалах ажилд бодит хувь нэмрээ оруулахад зориулна.
Бяцхан үрсийнхээ ирээдүйд сүүпэр тусахаас сэргийлэх нь хүүхэд багачуудынхаа ирээдүйд оруулж буй хамгийн том хувь нэмэр болно