Италийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вацкин тарган хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж болзошгүйг тогтоожээ.
Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн эрүүл мэндийн мэдээлэл дээр шинжилгээ хийхэд хоёр тун вакцин тариулсны дараа таргалалттай хүмүүсийн биед хэвийн жинтэй хүмүүсийнхээс хоёр дахин бага эсрэг биет үүссэнийг тогтоосон байна.
Эндээс үзвэл жингийн илүүдэлтэй хүмүүсийн дархлааг хангалттай түвшинд хүргэхийн тулд нэмэлт тун тарих хэрэгтэй байж болзошгүй гэж эрдэмтэд дүгнэжээ.
Таргалалттай хүмүүс ихэвчлэн зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй байдаг нь үүнд нөлөөлж байна гэж үздэг.
Түүний удирдсан баг вакцинжуулалтад хамрагдсан 248 хүний мэдээллийг боловсруулж, дээрх дүгнэлтийг гаргасан юм байна.
Эх сурвалж: The Guardian