Өмнөд Солонгосын алдарт дуучин Bloo, реппер MC Sniper, Цэцэгнээс ч хөөрхөн хөвгүүд цувралын гол дүрийн жүжигчин Ким Хён Жүн нар Монгол улсад 2024 оны 02 сарын 17нд 18.00 цагт “Your Valentine” тоглолтоо Буянт-Ухаа цогцолборт хийх юм. Энэ тоглолтод Choijoo, Vandebo зэрэг 10 гаруй уран бүтээлчид оролцох юм. “Your Valentine” тоглолт нь манай улсад урьд өмнө зохиогдож байгаагүй том хэмжээний олон улсын тоглолт болох юм. Монгол хамтлаг дуучид Өмнөд Солонгосын алдартай дуучидтай нэг тайзнаа гарах нь олон улсын тоглолтод өөрсдийгөө сорих, олон улсад өөрийгөө таниулах, харилцаа холбоо бий болгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж нээгдэх юм. Түүнчлэн олон улсад алдартай хамтлаг, дуучдын тоглолтыг эх орондоо зохион байгуулах нь өвлийн цагт жуулчдыг татах хамгийн боломжит хувилбар юм. Үүнийг дагаад зочид буудал, хоол үйлдвэрлэл, амралтын газар зэрэг үйлчилгээний салбарыг идэвхжүүлэх, эдийн засагтаа тодорхой хувь нэмэр оруулах санаачилгыг “Эвандис энтертайнмент” гаргасан юм. Энэхүүл санаачилгын эхлэл болгож Өмнөд Солонгосын алдартай гурван дуучдын тоглолтыг Монгол улсдаа зохион байгуулах гэж байна. Тус энтертайнментын зүгээс ирэх зун Өмнөд Солонгосын к-поп оддын тоглолтыг эх орондоо зохион байгуулахаар төлөвлөж байна.
02 сарын 16-ны хэвлэлийн хурлын үеэр дуучин, артистууд Монголд ирсэн сэтгэгдлээ олон нийтэд хуваалцаж, тоглолтын талаарх мэдээллийг хүргэсэн юм.
“Go Mongolia” уриалгыг дэвшүүлсэн Монгол улсын Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам Эвандэс энтертайнментын энэхүү санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд дэлхийд алдартай хамтлаг дуучдын тоглолтыг эх орондоо зохион байгуулснаар Монгол улс дэлхийн соёлын харилцааны төв цэг болох боломжтой юм.