Нүүр хуудасМэдээYoutuber Б.Түшиг: Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэж хүүдээ хэлнэ...

Youtuber Б.Түшиг: Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэж хүүдээ хэлнэ дээ

YouTuber Б.Түшиг Үндсэн хуулийн өдөр Төрийн ордны гадна машинаасаа буух нь содон. Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан Үндсэн хуулийн уншлагад оролцохоор тэр ийнхүү зорьж иржээ. Үндсэн хуулийн уншлагад оролцож буй хүүхэд багачууд Б.Түшигтэй зургаа авхуулаад бөөн баяр.

Жил бүр уламжлал болгон зохиодог энэхүү арга хэмжээний үеэр нас насны хүмүүс, алдартнууд, иргэд, хүүхэд хөгшид, эрэгтэй эмэгтэй хүмүүс, янз бүрийн ажил мэргэжлийнхэн Үндсэн хуулийн зүйл, заалтыг уншсан нь онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа.

Ёслолын дараа YouTuber Б.Түшигээс уншлагад оролцсон сэтгэгдэлийг нь сонслоо.

 -Үндсэн хууль батлагдсан өдөр энэхүү уншлагад оролцохоор үндэсний дээл хувцастайгаа ирсэн. Гоё байна.

-Танд иргэн хүний хувьд Үндсэн хуулиа унших шаардлага гарсан болов уу?

-Үнэнийг хэлэхэд хамгийн сүүлд хэзээ уншсанаа санахгүй байна шүү. Гэхдээ сая өөрөө уншиж, бусад хүмүүсийн уншихыг сонсож суухдаа Үндсэн хуулийн амин чухал заалтуудыг сэргээн санаж суулаа. Хааяа нэг уншчих зүгээр юм байна шүү гэж бодогдож байна.

-Та эцэг хүний хувьд хүүдээ Үндсэн хуулийн ямар нэг зүйл, заалтыг хэлэх шаардлага гарвал юуг онцлох вэ?

-Хүнийг эд хөрөнгө, шашин шүтлэг, угсаа гарлаар нь ялгаварлаж болохгүй шүү, миний хүү л гэж хэлнэ дээ. Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй л гэнэ гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН