Нүүр хуудасМэдээА.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд гурван жил ажилласан эмч нарыг гадны их...

А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд гурван жил ажилласан эмч нарыг гадны их сургуулиудад сургах талаар ДЭМБ-д санал тавьжээ

НИТХ-ын дарга А.Баяр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзжээ. Энэ үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн нөхцөл байдлыг сайжруулах талаар талууд санал солилцжээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төв 400 гаруй эмч, ажилтантай. Жилдээ 445 мянга гаруй дуудлага, мэдээлэл хүлээн авч яаралтай тусламж үзүүлдэг. Тус төвд ажиллаж буй эмч, сувилагчдын 90 гаруй хувь нь шинэ төгсөгчид бөгөөд нийт ажилчдын ажиллах хугацаа дунджаар гурван жил байдаг. Тиймээс хүний нөөцийг сургаж, тогтворжуулахад хамтран, гурван жил Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажилласан эмч нарыг гадаадын улсын их сургуулиудад хоёр жил резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавьсан юм.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскалантегийн зүгээс Нийслэлийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтийг хүлээн авч, боломжит нөхцөлөөр дэмжин ажиллахаа илэрхийлжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН