Нүүр хуудасМэдээАвстрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэти Смиттэй уулзаж, 2 орны геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уул уурхайн салбарын тэргүүлэх орнуудын нэг Австрали Улстай геологи хайгуул, уул уурхайн салбарт хамтран ажиллах боломж байгааг талууд уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Ялангуяа сүүлийн үеийн дэвшилтэт технологи, техник, хэрэгслийг Монгол Улсын геологи хайгуул, уул уурхайн салбарт нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойг сайд Ж.Ганбаатар илэрхийлжээ. Ирэх жилүүдэд хариуцлагатай уул уурхайг дэмжиж, хууль бус, хариуцлагагүй олборлолтын үйл ажиллагааг таслан зогсооход чиглэсэн бодлогын арга хэмжээ авна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр тууштай, хурдтай ажиллахыг сайд яриандаа онцолсон юм.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын албан тушаалд шинээр томилогдсонд нь баяр хүргэж, давхар татвар, тээвэр, дэд бүтэц, эрх зүйн зохицуулалт зэрэг нь гадаадын хөрөнгө оруулагчдад сорилт болж байгааг Элчин сайд Кэти уулзалтын үеэр дурдлаа. Тэрээр энэ оны 11 дүгээр сарын эхээр Австрали Улсын Сидней хотноо зохион байгуулах Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн IMARC-2022 арга хэмжээнд сайд Ж.Ганбаатарыг оролцохыг урьж, урилгыг уулзалтын төгсгөлд гардуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН