Нүүр хуудасМэдээАвтобусанд амьдаараа шатсан бяцхан зүрх бүхний төлөө ДЭЛХИЙ ДАЯАР ЭМГЭНЭЖ БАЙНА

Автобусанд амьдаараа шатсан бяцхан зүрх бүхний төлөө ДЭЛХИЙ ДАЯАР ЭМГЭНЭЖ БАЙНА

Энэ сарын нэгний өдөр Тайланд улсын Банкок хотод бага ангийн 38 хүүхэд, 6 багшийн сууж явсан автобус шатаж 25 хүн галд шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан юм. Үүний 22 нь хүүхэд, гурав нь багш байсан юм. Осол гарах нөхцөл нь автобусны дугуй хагарч, хаалт мөргөснөөр автобусны урд талаас эхлэн шатсан гэж мэдээлж байна. Тайланд улс нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамгийн муу үзүүлэлттэй улсуудын нэг бөгөөд аюултай тээврийн хэрэгсэл, буруу жолоодлого нь жил бүр амиа алдагсдын тоонд ихээхэн нөлөөлдөг гэж олон улсын хэвлэлд мэдээллэж байна. Хэргийн газраас авсан дүрс бичлэгт автобус гүүрэн гарцан дор шатаж, өтгөн хар утаатай асар том үүлс тэнгэрт эргэлдэж байх үед галд автсаныг харуулсан байна. Автобус хүчтэй галд автаж шатсанаас олон хүн гарч чадаагүй байна. Галын шалтгааныг одоогоор тодорхойлж байгаа бөгөөд 19 хүүхэд, гурван багш эсэн мэнд үлдсэн, тэдний 16 нь бэртсэний улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Тайланд улсад жил бүр 20 мянга орчим хүн аюултай тээврийн хэрэгсэл, буруу жолоодлогоос болж нас бардаг гэсэн мэдээлэл байна. Автобусанд амьдаараа шатсан бяцхан зүрх бүхний төлөө ДЭЛХИЙ ДАЯАР ЭМГЭНЭЖ БАЙНА. Гүн эмгэнэл илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН