2017 оноос хойш Дорнод аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг энэ жил Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж зохион байгууллаа.

Төрийн болон хууль сахиулах байгууллагууд, хувийн хэвшлийн алба хаагчид оролцсон хаврын бүх нийтийн гүйлтийн тус тэмцээний 20-29 насны 5 км-ийн зайн төрөлд 30 гаруй тамирчид өрсөлдсөнөөс Зэвэгт хүчний 065 дугаар ангийн 085 дугаар тусгай салбарын Ахлагч Э.Эрэмгийбаатар 1-р байр, Дэслэгч Г.Бямбарагчаа 5-р байр, Ахмад Б.Даваажаргал 11-р байр тус тус эзэлж амжилттай оролцлоо.
