Нүүр хуудасМэдээАжиллах хүч гаргах авах тухай хуулийг 20 жилийн дараа шинэчилсэн найруулгаар баталлаа

Ажиллах хүч гаргах авах тухай хуулийг 20 жилийн дараа шинэчилсэн найруулгаар баталлаа

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд 12 удаа хуралдаж, Байнгын хорооноос чуулганы нэгдсэн хуралдаанд 14 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 1 батлууллаа.

Үүнээс дурдвал

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа 4400 гаруй Монгол иргэд, Япон улсад гэрээгээр 161 иргэн ажиллаж, 6000 гаруй ур чадварын дагалдагажигчаар ажиллаж байгаа монгол иргэдийнхээ хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг 20 жилийн дараа шинэчилсэн найруулгаар баталлаа.

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар:

  • Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нийцүүлэн зуучлагч компани зуучлуулагчаас аливаа зуучлалын хөлс, төлбөр хураамж авахгүй байхаар
  • Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах бодлоготой нийцүүлэн зарим салбарт ажиллах ажилтан зуучлах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоож болохоор
  • Дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, мэргэжилтэй ажилтан дотооддоо бэлтгэх зорилгоор Гадаад ажилтнаар хөдөлмөр эрхлүүлсэн ажил олгогч гадаад ажилтны 30-аас доошгүй хувьтай тэнцэх ажилтныг дагалдан сургахаар
  • Монгол Улсын иргэн гадаадад эзэмшсэн мэргэжил, ур чадвараа Монгол Улсад холбогдох байгууллагаар тогтоолгож баталгаажуулж болохоор тусгалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН