Ази тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруудах тэмцээн Киргизстаны нийслэл Бишкек хотноо “Бишкек” спорт цогцолборт болж байна.
З.ЗАНАБАЗАР АЗИ ТИВИЙН АШТ-ИЙ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
Белград-2022 насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ З.Занабазар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний ялалтаа авлаа. Түүний жинд 14 бөх байна. Манай тамирчин эхлээд Пакистаны Мухамед Билалтай учраа таарч 8:2 оноогоор яллаа.
Э.БЯМБАДОРЖ ЭХНИЙ ЯЛАЛТАА АВЛАА
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 79 кг-д өрсөлдөж буй олон улсын хэмжээний мастер Э.Бямбадорж эхний барилдаанаа Казахстаны Азамат Омырзхановтой барилдаж цэвэр яллаа.