Нүүр хуудасМэдээАзийн хөгжлийн банкнаас 30 сая доллар зээлж малын хашаа, худаг барина

Азийн хөгжлийн банкнаас 30 сая доллар зээлж малын хашаа, худаг барина

Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах тухай хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байгаа. УИХ-ын Төсвийн байнгын хороогоор орсон энэ асуудал уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөлд зарцуулагдах мөнгө гэж тооцоологдоод байгаа юм. Асуудлын гол нь малын хашаа хороо худаг ус гаргах ажилд нь энэ мөнгийг зарцуулах нь зөв үгүй дээр ч олон нийт шүүмжлэлээ хэлээд амжсан.

Тэгвэл үнэхээр дээрх 30 сая ам.доллар юунд зарцуулагдахыг та бүхэнд хүргэе.

  • 14000 малын хашаа хороог сайжруулна,
  • 382 худаг барих, сэргээн засварлах,
  • 466 ус ашиглах гэрээг байгуулж малын ундны усны хүртээмжийг сайжруулна,
  • 466 малчдын бүлэгт зориулан хадлангийн талбай үүгэнэ,
  • Өвсний агуулах барина,
  • 20 сумын бэлчээрийн нөөц газар байгуулна.
  • 54 мал эмнэлгийн чадавхыг сайжруулах замаар 11660 малчны малын эрүүл мэндийг сайжруулана,
  • Хонь, ямааны 20 орчим цөм сүрэг байгуулах замаар малын үржлийг сайжруулна,
  • Хурга бордох 20 тэжээлийн хэсэг байгуулах замаар малын эргэлтийг сайжруулна,
  • Сумдад ноолуур ангилах 20 байгууламж байгуулах замаар ноолуурын маркетинг, борлуулалтыг сайжруулна,
  • 20 суманд Монгол улсын малын эрүүл мэндийн мэдээллийн системийг өргөжүүлнэ,
  • ХХААХҮЯ-нд Бэлчээр, тэжээлийн хэлтэс байгуулна.

30 сая ам.долларын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2027 он хүртэл Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор гэсэн дөрвөн аймгийн хил залгаа 20 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүний дотор:

  1. Булган: Гурванбулаг, Хишиг-Өндөр, Могод, Сайхан.
  2. Архангай: Эрдэнэмандал, Хайрхан, Батцэнгэл , Өлзийт , Өгийннуур, Хашаат.
  3. Өвөрхангай: Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Нарийнтээл, Тарагт, Хайрхандулаан.
  4. Баянхонгор: Баян-Овоо, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд.

Төслийн хүрээнд 11660 малчдыг хамарсан 466 бэлчээр ашиглах гэрээ байгуулж, 466 малчдын бүлгийг бий болгох юм байна. Ингэснээр бэлчээрийн менежмент, нөөцийн хэмжээг сайжирна гэж үзэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН