Нүүр хуудасМэдээАлслагдсан дүүргийн төрийн албан хаагчид урамшуулал авч эхэлжээ

Алслагдсан дүүргийн төрийн албан хаагчид урамшуулал авч эхэлжээ

УИХ-ын гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар Багануур дүүргийн төрийн захиргааны болон төрийн тусгай алба хаагчидтай уулзлаа.

Багануур дүүрэгт 1900 гаруй төрийн албан хаагч, 200 гаруй төрийн тусгай алба хаагч ажиллаж байна

Нийслэлийн Багануур, Налайх, Багахангай дүүрэгт тасралтгүй олон жил ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны урамшуулал буюу таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг авч эхэллээ. Ингэснээр алслагдсан дүүрэгт ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж, амьдралын нөхцөл, чанараа дээшлүүлэхэд нь тодорхой санхүүгийн дэмжлэг болж, шинэ залуу боловсон хүчнээр бүл нэмж байгааг тэд онцолж байлаа. Уулзалтад Багануур дүүргийн 300 гаруй төрийн захиргааны болон төрийн тусгай алба хаагчид оролцсон байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН