Усанд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт 100 сая төгрөг олгохоор боллоо. Засгийн газраас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдүүдэд орон сууц авахад нь зориулж ийнхүү дэмжлэг үзүүлж байгаа юм. Талийгаач 2019 оны долдугаар сарын 2-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан билээ.