Нүүр хуудасМэдээАрдчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаантай холбоотойгоор намын Үзэл баримтлал,...

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаантай холбоотойгоор намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл өнөөдөр хуралдлаа

Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан намын Үндсэн дүрмийг хэлэлцэв. Учир нь 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн.

Энэ хүрээнд Ардчилсан намаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Үндсэн дүрмийг шинэчлэн боловсруулах Ажлын хэсэг гарч гурван сарын хугацаанд шинэчилсэн төслийг боловсруулсан. Ингээд Ажлын хэсгийн боловсруулсан уг төслийг өнгөрөгч тавдугаар сард 21 аймаг, есөн дүүргийн намын нийт гишүүдээр хэлэлцүүлж саналыг нь авсан.

Ардчилсан намын дүрмээр тус шинэчилсэн төслийг Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хэлэлцэж Үндэсний бодлогын хороонд өргөн барьж хэлэлцүүлэх дэгтэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН