Нүүр хуудасМэдээАТГ: Авлигатай тэмцэх газарт ирж өргөдөл гомдолд төсвийн хөрөнгийн зарцуулалттай гомдол давамгайлж...

АТГ: Авлигатай тэмцэх газарт ирж өргөдөл гомдолд төсвийн хөрөнгийн зарцуулалттай гомдол давамгайлж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 56 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 58.9 хувь нь авлигын гэмт хэргийн талаар байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 141 дуудлага хүлээн авчээ.

Тус албанаас “Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний 2024 оны судалгаа”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”, “Хүүхдийн шударга байдлын 2024 оны судалгаа”-ны ажлыг гүйцэтгэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН