Нүүр хуудасМэдээАҮЭБЯ: “Монгол улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги /Хүнд үйлдвэрт анхаарах нь/” сэдэвт...

АҮЭБЯ: “Монгол улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги /Хүнд үйлдвэрт анхаарах нь/” сэдэвт мэдлэг хуваалцах хөтөлбөр эхэлжээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар нь хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд түнш орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх бодлогын хамтарсан судалгааг хийх, хөгжлийн талаар зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэх үүднээс “Мэдлэг хуваалцах хөтөлбөр (KSP)” буюу өөрийн улсын хөгжлийн туршлагаас хуваалцах хөтөлбөрийг 2004 оноос эхлэн Солонгосын хөгжлийн хүрээлэн (Korea Development Institute) хариуцан хэрэгжүүлдэг.

Манай улс 2010 оноос уг хөтөлбөрт хамрагдаж бодлогын зөвлөгөө авч ирсэн.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам Солонгосын хөгжлийн хүрээлэнтэй хамтын ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдөр эхлүүлсэн бөгөөд “Монгол улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх стратеги /хүнд үйлдвэрт анхаарах нь/” сэдвийн хүрээнд мэдлэг хуваалцах хөтөлбөрийн нээлт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд зохион байгуулагдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН