Машин дотроо хар тамхи хэрэглэж байгаад баригдсан ОХУ-ын Буриад улсын Ардын жүжигчин, дуучин Б.Амархүүд шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон юм.
Дуучин Б.Амархүү анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаа Шүүх хурлын дараа мэдэгдсэн байдаг. Тэгвэл ялтан Б.Амархүү шийтгэх тогтоолтойгоо танилцаж, давж заалдах хүсэлтээ албан ёсоор шүүхэд хүргүүлсэн байна.