Өнөөдөр энэ Засгийн газарт гурван нам хамтарч ажиллаж байгаа. Иргэний зориг ногоон нам бол ногоон үзэл баримтлалттай нам. Ногоон үзэл баримтлалтай намын дарга нь ногоон салбарыг толгойлж ажиллана гэдэг улс төрийн тохироогоор хойш алхахгүй гэдгийг илэрхийлж байгаа. Тиймээс энэ засгийн газар байгаль орчны салбарт ногоон үзэл баримтлалын хувьд урагшаа алхаж эхэлсэн гэдгийг онцолж хэлмээр байна