Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн Өргөө амаржих газарт ажилалаа. Тус эмнэлэгт шаарлагатай хөрөгө оруулалтуудыг жил бүр хийж буй. Тухайлбал, эх, нярай болон үйлчлүүлэгчид илүү хүртээмжтэй, тав тухтай орчинд эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2025-2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6.7 тэрбум төгрөгийг шийдвэрлэн, зургаан блок барилгын хоёр блокийн их засварыг хийж байна.
Мөн нярайн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлд нийслэлийн санхүүжилтээр 2026 онд 4.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий нярайн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг ийнхүү хүлээлгэн өглөө.
Уулзалтын үеэр эмнэлгийн удирдлага, эмч нар тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулсан юм.
Хотын дарга Б.Пүрэвдагва “Нийслэлийн Өргөө амаржих газрын засвар шинэчлэл, шаардлагатай тоног төхөөрөмжийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, эмч, ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг шуурхай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.
Мөн тэрбээр хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, авто зам, дэд бүтцээр хэмжих бус иргэдийн амьдралын чанараар үнэлэх, хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээ илэрхийлэв. Энэ хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй байлгах, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эрүүл Монгол иргэнийг өсгөн бойжуулах нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг байх ёстойг хэллээ.





