2024-2028 онд хэрэгжих Засгийн Газрын Үйл Ажиллагааны Хөтөлбөр 2024 оны 08 дугаар сарын 27нд батлагдсан.
Хөтөлбөрт Эрчим хүчний 4, Зам тээвэр-Боомтын 2, Байгаль орчин-Усны 1, Аж үйлдвэр-Эрдэс баялгийн 6, Үндэсний Батлан хамгаалахын 1, нийт 14 мега төсөл туссан.
Хамтарсан засаг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш 4 сарын дотор 3 мега төслийн буюу
- Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын төсөл
- Монгол, Францын хамтарсан Ураны төсөл
- Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан холболтын асуудлуудыг шийдвэрлэж төсөл хөдлөх нөхцөлийг бүрдүүлжээ.