Есдүгээр сарын нэгнээс ЕБС-иуд танхим болон цахим хэлбэрээр хослуулан хичээлээ эхлүүлнэ. Ингэхдээ хичээлийн цагт өөрчлөлт оруулж нэг, хоёрдугаар ангийнхны хичээлийн үргэлжлэх хугацааг 30 минут, 3-12 дугаар ангийнхыг 35 минут байхаар болжээ. Өөрөөр хэлбэл өдөрт суралцах хичээлийн цаг бага ангийнханд дөрөв, дунд болон ахлах ангийнханд таваас хэтрэхгүй байх юм байна.