Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж, гурван хүн амиа алдсан хэрэг гарлаа.
Тодруулбал гал түймэрт 33 настай эрэгтэй Э, эмэгтэй Б, 14 настай Х нар өртөж амь насаа алдсан байна. Иргэн Э нь гал гарах үед хүү 12 настай Б, охин 3 настай Б нарыг гэрийн тооноор гаргасан аж. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг 1-р зэргийн түлэгдэлттэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.