Нүүр хуудасМэдээБага насны хүүхэд чихэр идэж байгаад хахаж нас баржээ

Бага насны хүүхэд чихэр идэж байгаад хахаж нас баржээ

Архангай аймгийн Өлзийт суманд энэ сарын 7-ны өдөр гэртээ чихэр идэж байсан ой найман сартай хүүхэд хахаж нас барсан хэрэг гарсан байна. Хэргийн газарт хуулийн байгууллагынхан очиж шалгахад, ой найман сартай Э нь гаднаа харагдах ил гэмтэл шархгүйгээр нас барсан байжээ.

Урьдчилсан байдлаар, гэртээ байсан хүүхэд резинен чихэр идэж байгаад хоолойд нь тээглэж, улмаар хахаж нас барсан гэх дүгнэлтэд хүрсэн байна. Дээрх хэргийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН