Нүүр хуудасМэдээБарилгын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

Барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

Монгол Улсын Засгийн газраас төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх2017.12.27-ны өдрийн тогтоолын дагуу Барилга, хот байгуулалтын сайдын2017 оны 216 дугаар тушаал гарч “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, барилгын салбарын ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, сургалт эрхлэх” үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүргүүдийг барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудын түншлэлийн хамтаар гүйцэтгүүлэхээр болсноос хойш эдүгээ таван жил болоод байна.

Ийнхүү барилгын салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа нь төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, барилгын салбарын инженер, техникийн ажилчдын мэдээллийн санг бүрдүүлэх, барилгын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааны хяналтын тогтолцоог сайжруулах, холбогдох журамд заасан шалгуурыг ханган ажиллаж байгаа эсэхэд нь хяналтыг тавих, төр, төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, үйл ажиллагааг цахимжуулснаар ил тод, нээлттэй байдлын нэгдсэн тогтолцоог хангах зорилготой болно.

Энэ зорилго ч өнөөдөр биеллээ олж Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан гэрээний үндсэн дээр барилгын тусгай зөвшөөрлийг олгохүйл ажиллагааг барилгын салбарын мэргэжлийн 6 ТББ-уудын түншлэгчид хамтран гүйцэтгэн хэрэгжүүлж байна.

Энэ үйл ажиллагаа нь өмнө нь цаасан суурьтай материалын бүрдүүлэлттэй, мэдээллийн үнэн зөв байдлыг нягтлах, тодруулах, лавлагааг авах гэх мэт хүний оролцоо ихтэй, цаг хугацаа их шаардсан, бусад мэдээллийн сангийн цахим системүүдтэй холбогдох боломжгүй байсан бол 2019 оноос эхлэн цахимаар олгодог болсон нь барилгын тусгай зөвшөөрөл хүсэгч хот, хөдөө, орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын талархлыг зүй ёсоор хүлээсээр байна.

Энэхүү цахим систем нь аж ахуйн нэгж, байгууллагуудын ажиллаж буй инженер, техникийн ажилчдын мэдээлэл, дипломын бүртгэл, барилгын тусгай зөвшөөрлийнхүчинтэй хугацаа, тоног төхөөрөмж, хийсэн ажлын тайлан мэдээ зэргийг төрийн мэдээллийн “ХУР” “ДАН” цахим системээрдамжуулагдан хянагдсанаархяналтын тогтолцоог илүү нарийн, бодит, ил тод, хүний оролцоог улам багасгасан, цаасгүй орчныг бүрдүүлж зардал хэмнэсэн давуу талуудыг үүсгээд байна.

Ийм байдлаар төрийн мэдээллийнболон E-Mongoliaцахим системээр дамжуулагдан үйл ажиллагаа нь хянагдан явж байхад зарим ташаа мэдээлэл буюу2022.05.19-нийөдрийнhttp://newsmedia.mn/62491сайтад дурдсан:“Энх тайвны гүүрийг зассан компанид Б.Мөнхбаатар Сайд ганцхан сарын өмнө тусгай зөвшөөрөл олгожээ” гэсэн гарчигтай мэдээллийг удаа дараа сошиалаарцацаадбайгаа нь ямар ч нотлох баримтгүймэдээлэл байгаа бөгөөд тус үйлажиллагааг Барилга, хот байгуулалтын яам, тэр тусмааСайд Б.Мөнхбаатар хариуцдаггүй гэдгийг дээрх цахим системийн үйл ажиллагааны явцаас харахад ойлгомжтой байна.

Энэ дашрамд дурдахад, барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны цахим системийн үйл явцнь нээлттэй, ил тод байдаг бөгөөд үүнтэй танилцах боломжоор ханган ажилладаг болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН