Нүүр хуудасМэдээБГД: ТӨРИЙН ДЭЭД ОДОН, ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

БГД: ТӨРИЙН ДЭЭД ОДОН, ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой,Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан улс орон, Улаанбаатар хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө мэдлэг чадвар, ажил хөдөлмөрөө зориулсан эрхмүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль, ИТХ-ын даргын захирамжаар дүүргийн “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасныг гардууллаа.

Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа хэлсэн үгэндээ “Баянгол дүүргийнхээ төдийгүй эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, хамт олондоо, залуучууддаа үлгэр дууриалал болсон эрхэм та бүхэн бидний бахархал юм. Өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, шагнал авч байгаа та бүхэндээ баяр хүргэж, сайн сайхныг хүсье. Үндэсний их баяр наадмаар хотол түмнээрээ эрүүл энх, саруул сайхан наадаарай” хэмээн ерөөл дэвшүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН