Нүүр хуудасМэдээБЗД: Хориглосон бүсэд бэлчээрлэж буй малыг тууж гаргах, зөрчлийг арилгах арга хэмжээ...

БЗД: Хориглосон бүсэд бэлчээрлэж буй малыг тууж гаргах, зөрчлийг арилгах арга хэмжээ авчээ

Баянзүрх дүүргийн 11, 20, 33, 35 дугаар хороонд малчин өрхүүд амьдардаг. Тухайн айл өрхүүдийн мал хориглосон бүс рүү орж ирдэг учраас дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Хөдөө аж ахуйн тасгаас тууж гаргах, зөрчлийг арилгах арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь энэ сарын 19-22-ны өдөр хэрэгжинэ.

Хориглосон бүсэд бэлчээрлэж буй малыг гаргах, зөрчлийг арилгах арга хэмжээ авснаар:

  • Мал, амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлнэ
  • Ногоон байгууламж, бүтээн байгуулалтыг хамгаална
  • Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг хамгаална
  • Зам тээврийн осол, эрсдэлийг бууруулна
  • Хот орчмын аюулгүй байдал, эмх цэгцийг хангана

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН