Донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан байдаг. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос он гарснаас хойш хоёр удаа цус хандивлах арга хэмжээг зохион байгуулж, иргэд болоод төрийн албан хаагчид идэвхтэй оролцлоо.

Мөн дүүргийн удирдлагууд болон Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн албан тушаалтнууд доноруудад шагнал гардууллаа. Тодруулбал, Д.Ганчимэг Мөнгөн донор, Д.Азжаргал Хүрэл донор, У.Энхчимэг Хүрэл донороор тодорч, Бахархалт тэмдгээр таван хүнийг урамшуулж, доноруудыг алдаршуулсан юм.

Иргэдийг сар бүрийн 3-нд цусаа бэлэглэж хүний алтан амь аврах сайн үйлсэд нэгдэхийг уриалж байна.
