Нүүр хуудасМэдээБЗД: “Эрүүл архигүй Монгол” нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа

БЗД: “Эрүүл архигүй Монгол” нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа

Өнгөрөгч сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 1, 5, 9, 13, 17, 21, 25, 29, 41 дүгээр хороодын ӨМЭТ-ийн эмнэлгийн мэргэжилтнүүд хамтран “Эрүүл архигүй Монгол” нөлөөллийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаа Да хүрээ худалдааны төвд болж, нийт 122 иргэнд эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм. Өдөрлөгийн хүрээнд:

Артерийн даралт хэмжих

Есөн төрлийн түргэвчилсэн шинжилгээ хийх

Биеийн бүтцийн оношлогооны аппаратаар үзлэг хийх болон хувь хүнд тохирсон зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлуудыг зохион байгуулсан.

Мөн халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулж, иргэдийн эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН