Өнөөдөр өглөөний 08:00 цагийн байдлаар дүүргийн нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг
ОНӨААТҮГ – 1
Хувийн хэвшлийн – 5 байгууллагын нийт 280 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.

Ажиллаж буй техник, тоног төхөөрөмж:
16 хог тээврийн машин
2 давс бодисын машин
8 тусгай механизм
16 бичил төхөөрөмж ажиллаж байгаа бөгөөд хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж зам талбайд 14 тонн бодис, 5 тонн давс цацан ажиллаж байна.

Давс бодисын 112 хайрцагт дүүргэлт хийж Энхтайвны өргөн чөлөө, Доржийн гудамж, сансар, нийслэл хүрээ, нарны зам, уулын арын зам, Жамсран уул, өгсүүр уруу, эргэлттэй замууд, монел, дүнжингарав, дарь эхийн зам, налайх, гачуурт, хужирбулан, улиастайн зам, улиастайн шинэ эцэс зэрэг замуудад давс бодис цацах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Дүүргийн хэмжээнд 252 тонн бодис, 503.5 тонн давс, 277 м3 дайргын нөөцийн үлдэгдэлтэй байна.






