Дизель түлшний гаалийн татвар 0 болно. Литр тутмын үнэ дор хаяж 147 төгрөгөөр буурна.
Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, шингэн, өтгөрүүлсэн сүү, шар сүү, өргөст хэмх, сонгино, төмс, лууван, шар манжинг зэрэг 8 барааг татваргүй оруулах жагсаалтаас хаслаа.
Цагаан архинд 30%, шар айрагт 18,75%-ийн татвар ногдуулна. Бяслаг, хайлмал бяслаг, цөцгийн тосыг Монголд импортлоход 7,5%-ийн татвартай байхаар тохиролцжээ.
Нүүрс, зэсийн баяжмал гэсэн хоёр түүхий эдийн үнээс үндсэндээ бүрэн хамааралтай Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлж, илүү олон орлогын эх үүсвэртэй болгоно





