Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц өнөөдөр 08:43 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тус нислэгээр 269 иргэн эх орондоо ирэх бөгөөд 17:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Өнөөдрийн нислэгээр зөвхөн БНСУ-д байгаа иргэдийг татан авч буй юм.
Харин өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор гуравдагч 257 иргэн Сөүлээр дамжин эх орондоо ирсэн билээ. Энэ сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай онгоцоор Зүүн өмнөд байгаа иргэдээ Сөүлээс татан авах юм.