Бүгд Найрамдах Хятад Ард Улсад “Улаанбаатарын үдэш” дуугаар нэрд гараад буй БНХАУ-ын Чинхай мужийн Гүйнань хотын ээж хүү хоёр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж клипний зураг авалт нь хот болон хот орчимд хийгдэж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө зочдыг хүлээн авч уулзаж Монгол Улс Улаанбаатар хотыг сурталчилж буй ажилд талархал илэрхийллээ.
Ээж хүү хоёрын коверлож дуулсан “Улаанбаатарын үдэш” дуу, Tiktok зэрэг цахим орчинд 250 сая үзэлттэй бөгөөд Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн тухай мэдээлэл БНХАУ-ын цахим орчинд цацагдсан даруйд 20 сая гаруй хүнд хүрээд байгаа юм.