“Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн холбогдох албаныхан иргэд, аж ахуйн нэгжүүдтэй зөвлөлдөх уулзалтыг тогтмол зохион байгуулж байгаа. Мөн олон улсын нэр хүндтэй барилгын компанийн төлөөллүүдийг урьж санал солилцох, туршлага судлах, нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй орон сууцны төслүүдийг танилцуулах, хөрөнгө оруулалт татах олон талт уулзалтыг өрнүүлж байна.

Өнгөрсөн удаад Бүгд найрамдах социалист Вьетнам улсын барилгын салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулсан бол өнөөдөр /2025.03.12/ БНХАУ-ын төрийн өмчит China Minimetals болон MCC интернэйшнл грүппийн холбогдох албан тушаалтнууд, инженерүүдийн бүрэлдэхүүнтэй зөвлөлдөх уулзалтыг хийлээ.


