Нүүр хуудасМэдээБНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх сард айлчлахаар болжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх сард айлчлахаар болжээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мөн манай улсад айлчлал хийх юм байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын талаар хэлэхдээ “Энэ наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна. Энэ үеэр яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпын үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байгаа. Ингэснээр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил энэ намраас эхлэх боломжтой болно. Энэ намар ажлыг нь эхлүүлж чадсанаар таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна” гэж мэдээлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН