Нүүр хуудасМэдээБогдхан уул: Иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь хяналт шалгалт хийгдэж байна

Богдхан уул: Иргэний мэдээллийн мөрөөр газар дээр нь хяналт шалгалт хийгдэж байна

2025 оны 09 дүгээр 25-нд “Бямба-Очир Батдэлгэр” facebook хаягаас “Богдхан дархан цаазат уулын Богины аманд дуртайн зөвшөөрөлгүйгээр газар ухаж байна гэж пост оруулсан” мэдээллийн дагуу: Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, хуулийн мэргэжилтэн болон бусад албан хаагч нарын хамт газар дээр нь хяналт шалгалтыг явууллаа. Тус хуулийн этгээдийн газар дээр захирал, менежер, барилгын инженер, мэдээллийн зарим сайт байлцуулан баримт бичгийн үзлэг хийлээ.

Дээрхи газар ашиглалтын талбайд иргэдэд төслийн танилцуулах самбар байршуулаагүй, барилгын аюулгүй байдлын түр хашаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу ажил хийгдэж байгаа эсэх, олон нийт орчны бүсийн иргэдийг нээлттэй мэдээллээр хангаагүй ил тод байх, байгалийн үерийн хамгаалалтын даланг бий болгох, үерийн жалгыг сэргээж байгуулах талаар чиглэл өгч, үйл ажиллагааг зогсоон хяналт тавин ажиллаж байна.

Тус хуулийн этгээдийн хувьд:

– Дулаан сэтгэл” ТББ-ын анхны олголт 2016 оны А/220 тушаалаар газар ашиглах эрх авсан. 2019, 2020 тус тус анхан, давах болон дээд шатны шүүхийн шийдвэрээр 2021 оны А/416-р газрын эрх сэргээсэн.

– Архитектур төлөвлөлтийн даалгавар МЗХ2022/20-008 тоот

– Барилгын загвар зураг 2022 онд батлуулсан.

– Байгаль орчны нарийнчилсан үнэлгээ 2021-2026 онд хийлгэж батлуулсан.

– Тусгай хамгаалалттай газарт 2022 оны 04-22 өдрийн газар ашиглах гэрээ байгуулсан.

– Барилгын ажлын 2023 оны БАЗГ2023/349 барилгын ажлын зөвшөөрөлтэй тус тус бичиг баримтуудыг газар ашиглагч хуулийн этгээдийн зүгээс шалгуулан хяналт тавин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН