Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймагт хийгдсэн хөв цөөрмийн ажилтай танилцжээ

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Өвөрхангай аймагт хийгдсэн хөв цөөрмийн ажилтай танилцжээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хойд хэсэгт хоёр хөв цөөрөм байгуулжээ. Өнгөрсөн онд аймгийн төвийн хойд талаас үерийн эрсдэл үүсгэдэг нэг уулын амыг далангаар боож, сэтрэх эрсдэлээс хамгаалж бетондож хамгаалалтыг бэхжүүлсэн байна. Энэ ажил нийт 1.4 тэрбум орчим төгрөгөөр хийгджээ.

Нэмээд дахин нэг хөв цөөрмийг байгуулснаар Арвайхээр хот үерийн аюулаас 80-аас дээш хувь хамгаалагдана гэж Онги Таац голын сав газрын захиргааны дарга С.Дуламрагчаа тайлбарлалаа. Аймгийн хэмжээнд ийм хөв цөөрөм байгуулах шаардлагатай 14 цэгийг тодорхойлж долоон хөв цөөрмийн зураг төслийг хийж холбогдох газраар батлуулжээ.

Энэ нь Өвөрхангай аймгийн оршин суугчдыг үерийн эрсдэлээс хамгаалах, цаашлаад мал, амьтан ундаалах, болзошгүй гал түймрээс хамгаалах нөхцөл болно. Ач холбогдол өндөртэй хөв цөөрөм байгуулах ажилд санаачлагатай ажиллаж, тооцоо судалгаатай, зураг төсөвтэй ажил хэрэгч хандаж байгааг Б.Батбаатар сайд үнэллээ.

Түүнчлэн ЗГ-ын 14 мега төслийн нэг нь говийн бүсийн усны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой Орхон-Онги төсөл юм. Орхон-Онги төслийн хүрээнд урсацын трасс зурагт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Тухайлбал урсац дагуу орших зарим нутгийн тариалангийн талбай, зарим сумын нуур горхиудыг тэтгэх зэрэг давхар ач холбогдлыг тооцож трассын зурагт өөрчлөлт оруулах саналтай байгаагаа С.Дуламрагчаа дарга онцлов. Мөн Арвайхээр сумын ундны усны хайгуул 1987 оноос хойш хийгдээгүй, Сант сумын ундны усны нөөц хүндрэлтэй нөхцөлд хүрсэн зэрэг тулгамдсан асуудлуудаа дуулгалаа. БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутгийн байгаль орчинтой холбоотой асуудлуудыг нэгтгэж тулгамдсан асуудлыг эрэмбэлэн бодлогын болон эрх, үүргийн хүрээнд шийдвэрлэнэ гэдгээ онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН