Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Голден будда цэцэрлэгт хүрээлэнд “Хог хаягдал ихтэй, арчлах, цэвэрлэх, хамгаалах үйл ажиллагаа хийхгүй байна” гэх гомдол мэдээллийн дагуу Нийслэлийн Байгаль орчны газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Улмаар тухайн орчныг цэвэрлэж, цаашид орчны өнгө үзэмжид анхаарал хандуулахыг холбогдох хүмүүст даалгасан байна
