Булган аймгийн Булган сумын төв цэцэрлэгт Монголын анхны хурандаа З.Жанцангийн хөшөөг босголоо.
Цэргийн явдлын яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжны 1936 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 06 дугаар тушаалаар Цэргийн явдлын яамны 2-р хэлтсийн дарга З.Жанцанд хурандаа цол олгож байжээ. Энэ нь манай улсад хурандаа цол бий болгож анх олгосон тохиолдол аж. Анхны хурандаа З.Жанцан нь тус аймгийн Бүрэгхангай сумын харьяат юм.