Нүүр хуудасМэдээБурхан Халдун ууланд энэ сарын 17-ны өдрийг дуустал хяналт шалгалт, цэвэрлэгээ хийнэ

Бурхан Халдун ууланд энэ сарын 17-ны өдрийг дуустал хяналт шалгалт, цэвэрлэгээ хийнэ

Бурхан Халдун уул, ТХТГН-ийн хамгаалалтын захиргаа

Хан Хэнтийн УТХГНХЗ хамтран Бурхан Халдун уулын орчимд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хяналт шалгалтын ажил явуулж байна.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Бурхан Халдун ууланд 2025.03.04-17-ны өдрийг дуустал хяналт шалгалт, цэвэрлэгээний ажил хийгдэж байна.

Сар шинийн баяртай холбоотой хүмүүс гэр бүл, садан төрлөө даатган уул овоонд идээ цагааныхаа дээжийг өргөхөөр зорин ирэхдээ ил задгай хог хаян, модыг хадгаар боох, тавгийн идээ, ууц өвчүүг хураалгүй үлдээх нь ёс заншлын болон байгаль орчны хувьд сөрөг нөлөөг үзүүлсээр байгаа билээ.

Манай хамгаалалтын захиргааны Соёлын өвийн харгалзан хамгаалагчид болон Хан Хэнтийн УТХГНХЗ- ны улсын байцаагч нар 24 цагийн харуул манаанд гарч ажиллаж байна.

Иймээс та бүхэн уул овоондоо хүндэтгэлтэй хандаж, ёс жаягаа дээдлэн, байгаль орчноо бохирдуулалгүй явахыг хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН