Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр 2025 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын зөвлөх архитектор, Барилгын салбарын ахмадын хорооны дарга Наваантая овогтой Бат-Эрдэнэ Төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавьяат барилгачин” цол тэмдгээр шагнууллаа.
Н.Бат-Эрдэнэ архитектор нь 1986 онд МУИС-ийн БАФ-ийг Архитектур мэргэжлээр төгсөн, барилгын салбарт тасралтгүй 39 дэх жилдээ ажиллаж буй туршлагатай. Тэрбээр Хэнтий аймгийн Ерөнхий архитектор, Барилга Хот Байгуулалтын Яамны Барилгын хөгжлийн төвийн дэд захирал, Эрүүл Мэндийн Яамны Барилга захиалагчийн албаны дарга, мөн Барилга, хот байгуулалтын яамны Барилгын зураг төсөл, эрдэм шинжилгээний институтийн захирлаар тус тус ажиллаж байсан.





