Батлан хамгаалахын сайдын 2025 оны А/38 дугаар тушаалаар “Батлан хамгаалахын сайдын шуурхай хуралдааны журам” батлагдсан. Тус журамд шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч нэгтгэн шуурхай хуралдаанд танилцуулахаар заажээ.
Уг заалтын хэрэгжилтийг хангах талаар Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, Батлан хамгаалах яамны бүтцийн нэгжүүдийн сайдын шуурхайн биелэлт хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзаж, хэрэгжилтийг заагдсан хугацаанд үнэн бодитой гарган, биелэлтийг бүрэн хариуцах талаар үүрэг чиглэл өглөө.