Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд БХЯ-ны харьяа Монгол цэргийн музейд “Хобби 2024” үзэсгэлэн нээлтээ хийлээ. /2024.11.20/
2012 оноос хойш уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн тус үзэсгэлэнд Зэвсэгт хүчний анги байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа генерал, офицер, ахлагч зэрэг нийт 9 цуглуулагчийн хувийн цуглуулгын дээжсийг олон нийт, үзэгчдийн хүртээл болгон толилуулж байна.