Нүүр хуудасМэдээБЯ: 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийхан англи хэлний хичээлээ “PEARSON”...

БЯ: 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийхан англи хэлний хичээлээ “PEARSON” хөтөлбөрөөр үзнэ

2023 – 2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson” хөтөлбөр нэвтэрсэн. Энэ хичээлийн жилээс 5-7дүгээр ангийнхан англи хэлний хичээлээ 100% уг хөтөлбөрийн дагуу судалж байна. 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-12 дугаар ангийг үе шаттай энэ хөтөлбөрт хамруулна.

Иймээс хөтөлбөрийн шинэчлэлүүд байнга хийгдэж, багш сурагчдад илүү өгөөжтэй байлгахад анхаардаг байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ” IEDC- Pearson partner Mongolia” -гийн захирал М.Найдалмаа хөтөлбөрийн шинэчлэлийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр болон албаны хүмүүст мэдээлэл хийлээ.

2300 англи хэлний багш бэлтгэсэн, хөтөлбөрийн шинэчлэлээр мастер багшийн модуль цуврал сургалтаар багш нарыг нэмж бэлтгэх, хосолмол сургалтын заах арга зүйн сургалтыг зохион байгуулах, шинэ төгсөгчдийг чадавхжуулах, багш нарын түвшин тогтоох, ахиулах, бататгах сургалтуудад хамруулах ажээ. Учир нь тус байгууллагын судалгаагаар багш нарын 70-с дээш хувь нь англи хэлний дундаас доош түвшинтэй байна гэж гарчээ. Үүн дээр үндэслэн багш нарын хэлний түшинг сайжруулах сургалт, сурагчдын түвшин тогтоох шалгалт зэрэг шат дараалсан арга хэмжээг тус байгууллагатай хамтран хийхээр боллоо. Мөн англи хэлний хичээлийн хөтөлбөр, сурах бичгийн тухайд “Pearson” хөтөлбөрт үндэслэн явуулахаар бодлого төлөвлөлтийг чиглүүлэхээр тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН